УИХ-ын гишүүд хууль батлахдаа өөрийнхөө үзэл бодлоор санал хураалтад оролцоно. Үүний хажуугаар өрөөлийн санал өгөх эрхийг давхар эдэлж, бусдын үзэл бодлыг хулгайлдаг гэхэд болно. Саяхан цацагдсан нэгэн фото зураг дээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь нар хажууда суудаг гишүүний өмнөөс санал өгч байгаа дүрслэл үлдсэн байв. Энэхүү зургийг анх Сошиалд гаргасан хүн нь Ганбаатарын Улсболд гэгч залуу гаргаж тавьсан билээ. Түүний ил болгосон энэхүү зургийг та харж байна. УИХ-ын гишүүний санал өгөх кноп нь чанх урд талд нь байрлаж байдаг. Түүнээс баруун, эсвэл зүүн талруугаа хэлбийх байдлаар санал өгөх шаардлагагүй. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь нар яах аргагүй нэг талруугаа сунаж байгаад л бусдын санал өгөх эрхэнд халдаж байна. Ийм үйлдлийг үгүйсгэх нь зохимжтой юм гэж үү?
Ийнхүү энэхүү зургийг харсан хэн ч гэсэн Н.Учрал гишүүнийг өрөөлийн өмнөөс өөрийнх дээрээ нэмээд санал өгчихлөө гэж харна биз дээ. Залуу хүн атлаа заавал мэлзэх шаардлага байсан эсэх хүртэл эргэлзээтэй юм. Түүний хувьд бусдын өмнөөс санал өгөөгүй. Өөрийнхөө саналыг өгсөн гэж мэлзэж сууна. Түмэн олноо тэнэг гэж бүү басаач эрхэм гишүүн Н.Учрал та.
Н.Учрал гишүүн чухам хаана суудаг вэ? Ийм асуултыг тавихаас өөр арга алга. Жишээ нь Н.Оюундарь гишүүнтэй хамт багтсан ширээн дээр үнэхээр суудаг уу? Эсвэл бүр өөр ширээн дээр суудаг уу гэдгийг гайхаж үлдэх бас нэг зураг байна.
Тэгэхээр эрхэм гишүүн Н.Учралын найруулсан уянгын утга төгөлдөр инээдмийн жүжиг үргэлжилж байа. Та хаана суудаг вэ? Хэнийн өмнөөс хэзээ хаана явж байгаад санал өгчихсөн юм вэ?