Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 6-нд нийт 23 341 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнд коронавирус илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 887 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 494 хүн эмчлүүлж байна.