Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийн дагуу 2020.12.11-нийг хүртэл дахин хөл хориог сунгах шийдвэрийг гаргаж байв. Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр УОК хэлэлцэж, Засгийн газарт саналаа танилцуулах юм байна.
Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой ААН, байгууллагын судалгааг гаргажээ. Энэ талаарх дүгнэлт, саналаа өнөөдөр мөн Улсын онцгой комисс болон Ерөнхий сайдад танилцуулна.