Бүх их, дээд сургуульд суралцдаг, оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дараах байршлууд дээр хүлээн авч, PCR-ийн шинжилгээнд хамруулна.
Шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний болон оюутны үнэмлэхтэйгээ очих ёстойг анхаарна уу. Мөн оюутнууд шинжилгээний дугаар авах шаардлагагүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, амьдарч байгаа дүүргийнхээ ойрхон байршлыг сонгон очно.
Эх сурвалж: БШУЯ