Хүчит шонхор зах дээр 78 тонн мах нийлүүлэгджээ

Хүчит шонхор зах дээр 78 тонн мах нийлүүлэгджээ

Өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн болон Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

  1. Мах, ногооны нийлүүлэлт, үнэ

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7200-7500 төгрөг, хонины цул мах 7800 төгрөг, үхрийн ястай мах 10000-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-12500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, ямааны мах 7000-7300 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны доод үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны дээд үнэ 12500 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан, адууны махны доод үнэ 8300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан, ямааны махны дээд үнэ 7300 төгрөг болж 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 5000 төгрөг болж 1000 төгрөгөөр буурсан, үхрийн мах 7600-8300 төгрөг болж 300-600 төгрөгөөр нэмэгдсэн, ямааны мах 5200 төгрөг болж 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мах 78 тонн нийлүүлэгдсэн байна.

  1. Баянгол дүүрэгт байрлах Таван Эрдэнэ, Хороолол, Барс-2, Хархорин, Орхон, Гэгээ, Барс-1 зэрэг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Таван Эрдэнэ, Хороолол, Барс-1, Барс-2, Хархорин, Орхон, Гэгээ захуудад хонины ястай мах 6800-8800, хонины цул мах 8000-8800, үхрийн ястай мах 8000-12000, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд 1300-1500, 1-р зэрэг 1150-1300, 2-р зэрэг 850-1000, цагаан будаа 2000-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2000, өндөг 370-400 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хархорин захад өнөө өглөө 9 тонн мах нийлүүлэгдсэн байна. Зарим зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад Хороолол захад хонины ястай мах 300 төгрөгөөр буурсан бол үхрийн ястай мах 300-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

  1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Дэмчиг хайрхан, Гич гинт далай, Цэдэн, Ойгон, Олз бадрах, Өсөх төв, Далай, Айраг уул, Бялхам зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд, Ариун Монгол, Энхийн тун, Би Жи Би эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Нарантуул-2 захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8300-8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8500, ямааны мах 7200, Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд 1500, 1-р зэрэг 1300, 2-р зэрэг 900, цагаан будаа 2500-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2600, Хятад сонгино 1500, өндөг 300-400 төгрөгийн үнэтэй байна.

Ариун Монгол, Энхийн тун, Би Жи Би эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500, гар ариутгагч шингэн савлагаа, хэмжээнээс хамаарч 1500-12400, спирт 1500-2300 төгрөгийн үнэтэй байна.

  1. Баянзүрх дүүрэгт байрлах Офицер, Жуков, Амгалан, Асайт, Эко маркет, Миний дэлгүүр-102 зэрэг хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Офицер, Жуков, Амгалан, Асайт захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8300, хонины цул мах 8500-9200, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 10900-12500, адууны мах 8300-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1500, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000, өндөг 390-400 төгрөгийн үнэтэй байна.

  1. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 худалдааны төв, Сэлэнгэ зах, Сутай, Дөрвөн бэрх, Сайн үйлс, Жаргалт-2, Алтан тариа, Павилон-9, Асайр зэрэг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд, Их нахиа, Алтайн гуйлан эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

21 худалдааны төв, Сэлэнгэ захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8000-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1450-1500, 1-р зэрэг 1200-1250, 2-р зэрэг 900-950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-3100, Хятад сонгино 1500-1800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Зарим зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад Сэлэнгэ захад хонины ястай мах 500, үхрийн цул мах 500, адууны мах 500 төгрөгөөр буурсан бол Монгол сонгино 300 төгрөгөөр төгрөгөөр нэмэгдсэн байна.

Их нахиа, Алтайн гуйлан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300, даавуун амны хаалт 1300, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-4800, спирт савлагаанаасаа хамаарч 1700 төгрөгийн үнэтэй байна.

  1. Сүхбаатар дүүрэгт байрлах Урлан зах, Бүрд зах, Их тойруу, Черри, Жамбо, Батсондор, Анар, Хаш Соёмбо зэрэг зах, дэлгүүрүүд, Тавин-Ус, Еврофарм, Хүслэн эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Урлан, Бүрд, Их тойруу захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8000, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд 1400-1500, 1-р зэрэг 1200-1400, 2-р зэрэг 850-900, цагаан будаа 2200-3000, элсэн чихэр 2200-2400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 3000-3500, Хятад сонгино 1500-1800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Тавин-Ус, Еврофарм, Хүслэн эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 250-500, даавуун амны хаалт 500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-8500, спирт савлагаанаасаа хамаарч 1400-2250 төгрөгийн үнэтэй байна.

  1. Орхон аймгийн Таван Эрдэнэ захад хяналт шалгалт хийсэн. Тус захад борлуулагдаж байгаа махны үнийн хувьд үхрийн мах 7500-8000, хонины мах 7000 төгрөгийн үнэтэй байна.
  2. Өвөрхангай аймагт малын өвс тэжээл борлуулагч аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч нарын үйл ажиллагаанд ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч, Аймгийн онцгой байдлын ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж бна.
  3. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 24, чатботод 10, и-баримт апликэйшнээр 3, дуут шуудангаар 8 иргэн тус тус хандсан байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР