Сар шиний баярыг тохиолдуулан томоохон зах, худалдааны төв, автобусны буудал орчмоос халаасны хулгайчид эд зүйл, мөнгөө алдах эрсдэл нэмэгдэх болжээ. Өнгөрсөн шөнө л гэхэд энэ төрлийн олон дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ихэнх нь гар утас, түрийвчтэй мөнгөө алдсан дуудлага иржээ. Тэр дундаа өндөр настай хүмүүсийн халааснаас гар утас, түрийвчийг нь хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
СХД-12 “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудлын орчимд 02-р сарын 02-нд БГД-1 хороонд суух Ц /эм.61н/-гийн халааснаас “Samsung Galaxy S-3” гар утсыг ХУД-16 хороонд суух М /эр.27н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
СХД-14 “Цамбагарав” үйлчилгээний төвийн автобусны буудлын орчимд 02-р сарын 02-нд СХД-4 хороонд суух Г /эр.10н/-ын халааснаас “Samsung Galaxy Аce” гар утсыг СХД-23 хороонд суух Г /эр.27н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна
СБД-8 “МУБИС”-ийн автобусны буудал орчимд 17:30-д халааснаасаа гар утсаа хулгайд алдсан байна“ гэсэн мэдээллийг 02-р сарын 02-нд авч шалгахад: БЗД-14 хороонд суух Ц /эм.24н/-ийн халааснаас “Samsung S-4” гар утсыг Тодорхой оршин суух хаяггүй О /эр.34н/ согтуурсан үедээ хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.
БЗД-14 “Нарантуул” ОУХТөвийн автозогсоолд байсан автомашинаас 13:30-д эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээлэлийг 02-р сарын 02-нд авч шалгахад: Дорнод аймаг Дашбалбар сумын харьят Э /эм.50н/-гийн “Kia Bonga” автомашинаас “Yolitdion” /100ам/ аккумляторыг тодорхой оршин суух хаяггүй Б /эр.41н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайчид эд зүйлээ алдахаас болгоомжлохыг иргэдэд анхаарууллаа. Тэр дундаа ганцаараа яваа өндөр настай хүмүүс энэ хэргийн золиос болж байгаа учраас харгалзах хүнтэй олон нийтийн газраар зорчих хэрэгтэйг анхааруулж байна.