Улаанбаатарт хөл хориог 3 хоног, Архангай, Сэлэнгэ аймагт 10 хоног сунгахаар боллоо
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж Улаанбаатар болон бусад аймагт тогтоосон хөл хориог дахин сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаас Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах санал гаргаж Засгийн газрын хуралдаанд орууллаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдвар гарсан учраас тус аймгуудад хатуу хөл хориог 2020 оны 12 дугаар сарын 21 өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл авч хэрэгжүүлэх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулжээ.
Харин бусад аймаг сумын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд уг арга хэмжээ үргэлжлэх юм байна.
Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр яг одоо нээлттэй хуралдаж байна.
Засгийн газрын хуралдааныг шууд дамжуулан танд хүргэж байна