Я.Содбаатар: Франкпурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэнэ

Я.Содбаатар: Франкпурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэнэ

 Шадар сайд Я.Содбаатар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Уг танилцуулгын үед гадаадад гацсан иргэдийг татан авах асуудлаар танилцуулга хийсэн билээ. Уг танилцуулгын хүрээнд тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн гурван удаагийн нислэг үйлдэхээр болсныг мэдээлэв.

Монгол улсад коронавирусын халдвар бүртгэгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс эхлэн тусгай үүргийн нислэгийн цуцалсан билээ. Тухайлбал Франкпуртээс 2020 оны 11 дүгээр сарын 19 өдөр нисэх байсан нислэг цуцлагдаж олон иргэн бухимдсан. Уг асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар Улсын онцгой комиссоос иргэд асууж байсан ч хариулалтыг өгөхгүй өнөөдрийг хүрсэн юм. Харин өнөөдөр шадар сайд Я.Содбаатар шийдвэр гаргаж буйгаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

2020 оны 12 дугаар сарын 16 өдөр Франкпурт, Харин энэ сарын 20-ны өдөр Токиоруу тусгай нислэг үйлдэх юм байна. Мөн 12 сарын 25 өдөр Сөүлрүү тусгай нислэг үйлдэх хуваарийг Улсын онцгой комисс баталжээ