Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ЭМСХХ-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авлаа.
Тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг нь нийт 200 ортой, 16 мянган ам дөрвөлжин метр талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Энэхүү эмнэлэг нь олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдвараас сэргийлэлэх агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.
Ингэснээр тус дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээнд том ахиц гарч байгаа бөгөөд коронаьируст халдварын үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтай тусгаарлах чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа аж.