Коронавирусийн халдвараас шалтгаалан хатуу хөл хориог тогтоосон билээ. Уг тогтоолын хүрээнд 18 салбарын үйл ажиллагаа тодорхой хязгаарлалттай явагдаж байгаа билээ.
Харин УЛсын онцгой комиссоос даваа гарагаас эхлэн 34 салбарын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрт хүрсэн байна. Үүнд гэр ахуйн бараа, барилга, үсчин, байгууллагын дэргэдэх цайны газар, нийтийн хоолны газар, хүнсний зах доторх гэр ахуйн бараа, хувцас засвар гэх мэт үйлчилгээг нээхээр болсон байна. Мөн авто машин засварын үйлчилгээ нээгдэх юм. Уг үйлчилгээг нээхгүй бол ихэнх иргэд авто машиныхаа өвлийн үйлчилгээг хийлгээгүй байгаа билээ.
Харин барааны зах, баар, ресторан, паб зэрэг олон хүн цугларч халдвар тархах эрсдэлтэй үйлчилгээг хаасан хэвээрээ байх юм. Мөн олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг хязгаарласан хэвээрээ байх болно гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.