Эцэг, эх болгон хүүхдийнхээ итгэлийг хүлээсэн хамгийн сайн асран хамгаалагч, хайр түгээгч байхыг хүсдэг. Тэгвэл уншигч та бүхэнд хүүдээ итгэл бэлэглэхийн тулд зоригтой шийдвэр гаргасан аавыг танилцуулж байна.
Түүнийг Дерек Пру гэдэг. Тэрээр Канадын Алберта мужийн Эдмонтон Метрополитан мужид амьдардаг.
ХҮҮДЭЭ ИТГЭЛ БЭЛЭГЛЭЖ, ӨӨРӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭХ НЬ
Дерек Пругийн хүү одоо найман настай. Бяцхан хүү эхээс мэндлэхдээ л цээжин тус газраа онцгой тэмдэгтэй төржээ. Хүү энэ тэмдгээрээ бахархдаг байсан ч том болох тусам үүнээсээ ичиж, өөртөө итгэлгүй болж байгааг аав нь анзаарчээ.
Хүү усанд сэлэхээс татгалзаж, хувцсаа тайлахгүй хэмээн цээжин дэх тэмдгээсээ санаа зовж буйг аав нь мэдсэнээр яах ёстойгоо бодож эхэлжээ.
30 ЦАГИЙН ТУРШ ШИВЭЭС ХИЙЛГЭЖЭЭ
Арга сэдсэн аав шивээсний газарт очиж, хүүгийнхээ цээжин дээрх шивээсийг харуулж яг адилхныг хийлгэмээр байгаагаа хэлжээ. Ингээд 30 цагийн турш хэвтэж шивээсээ хийлгэснээр хүүдээ харуулахад бэлэн болжээ. Хүүдээ итгэл бэлэглэхээр шивээс хийлгэж буй аавыг урмаар тэтгэж шивээсний газраас хөнгөлөлт үзүүлсэн байна.
Санасандаа хүрсэн аав усанд сэлэх дуртай ч цээжнээсээ ичин хойш сууж байсан хүүгээ дуудан цамцаа тайлж, цээжээ харуулав. Хүү гайхаж харсныхаа дараа нүүрэндээ мишээл тодруулан инээмсэглэсэн талаар аав нь дурсан ярьсан байна.Хүүдээ чадах зүйлээрээ итгэл бэлэглэх нь ямар гайхалтай мэдрэмж болохыг ойлгосон. Одоо би хүүтэйгээ хүссэн цагтаа усанд сэлэх болно.
Дерек Пру “Аавыгаа ийм зүйл хийнэ гэж төсөөлж байгаагүй хүү маань маш их гайхаж бас баярлаж хүлээж авсан” хэмээн ярилцлага өгчээ. Мөн 30 цагийн турш хэвтэж, шивээсний машины чимээ сонсон, цээжээ хатгуулах амаргүй байсан тухайгаа хуваалцжээ.
Түүнчлэн тэрээр “Хүүдээ чадах зүйлээрээ итгэл бэлэглэх нь ямар гайхалтай мэдрэмж болохыг ойлгосон. Одоо би хүүтэйгээ хүссэн цагтаа усанд сэлэх болно. Хүү маань миний хажууд хэнээс ч ичихгүйгээр хувцсаа тайлна. Одоо бид ижилхэн онцгой тэмдэгтэй болсон шүү дээ” хэмээжээ.
Цахим орчинд аав, хүү хоёрын тухай хүмүүс өөрсдийн бодлоо илэрхийлэн түгээж байна. Ихэнх хүмүүс Дерек Пруг хүүгийнхээ баатар хэмээн өргөмжилж, тэдэнд сайн сайхныг хүсжээ.
Эх сурвалж: reddit