Японы мэргэжлийн сумогийн 69 дэхь их аварга Хакухо М.Даваажаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцож байгаа юм байна. М.Даваажаргалын оролцож байгаа нэвтрүүлгийн зураг авалт эхэлсэн гэдэг мэдээллийг өгч байна. Яг одоогоор зураг авалтын баг Япон улсад очиж зургийг авч байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Зураг авалт Япон, Монгол улсад хийгдэх онцлогтой. М.Даваажаргалыг уг нэвтрүүлэгт оруулах төлөвлөгөө хэдэн жилийн өмнөөс гарсан юм байна. Гэвч нөхцөл боломж, зураг авах цаг хугацаа таарахгүй байсан учраас өнөөдрийг хүртэл хойшилсон гэдэг мэдээлэл гараад байгаа билээ. Ямартай ч тун удахгүй Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд их амжилт гаргаад байгаа 69 дэхь их аварга М.Даваажаргалыг бид бүхэн шимтэн үзэж, сэтгэл догдлол, унаж босох учиг бүхнийг нь хамтдаа дэнслэх нь байна.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байгаа М.Даваажаргалын хувьд Д.Дагвадоржийг Мөсөн уулыг зүсэгч хүлэг онгоц гэж тодорхойлсон тухай тус нэвтрүүлгийн найруулагч Баатар нүүр номоороо дамжуулан хуваалцсан байна.
М.Даваажаргал нь 1985 оны 03 сарын 11 өдөр Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Ж.Мөнхбат нь Монгол үндэсний бөхийн дархан аварга цолтон билээ.
М.Даваажаргал нь 2001 оны 3 сараас Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд барилдаж эхэлсэн. Анхны тэмцээндээ Жонокүчи зиндааны 18-аас эрэмбэлэгдсэн барилдаж 5 давж 2 унаж байжээ.
2004 оны нэгдүгээр сард Жүүрёо зиндаан дэвшин барилдаж байсан түүхтэй. Уг тэмцээндээ түүний хувьд 9 даваа 6 унаатай өндөрүүлжээ. Харин 3 сарын тэмцээнд 12 давж 3 унасан байна. Уг зиндаанд ердөө 2 башо барилдаад шууд дээд зиндаанд дэвшин орсон цөөхөн бөхчүүдийн нэг бол их аварга М.Даваажаргал юм.
2004 оны 5 сарын Нацу башод Зүүний маэгаширагийн 16-д бичигдэн барилдаж байжээ. Энэхүү башод амжилттай барилдан 12 давж 3 унаж тэргүүлэх бөхчүүдийн өрсөлдөөнд орж байсан юм. Тэрээр Маэгашира цолтойгоор 4 башо барилдаад цолонд хүрч байлаа.
Их аварга Д.Давгадорж М.Даваажаргал нарын 2009 оны барилдаан
2005 оны нэгдүгээр сарын башод Хакухо М.Даваажаргал Комүсүби цолтойгоор дэвжээнд гарч барилдаж байсан юм. Тэрээр уг башод амжилттай барилдан 11 давж 4 унаж байжээ. Дараагийн башод Сэкивакэ цолтойгоор барилдсан. Уг цолтойгоо 3 тэмцээнд барилдаж бэрлтийн улмаас нэг тэмцээний дундаас орхин цолоо хураалгаж байсан юм. Үүнийхээ дараа сарын башод амжилттай барилдан буцаан цолоо авч байлаа.
2006 оны 3 сарын тэмцээнд тэрээр арслан цолтойгоор дэвжээнд гарч барилдсан түүхтэй. Тодруулах юм бол дээд зиндаанд дэвшээд яг 2 жилийн дараа Арслан цол хүртсэн байв. мөн энэхүү тэмцээн нь маш онцлогтой болж байжээ. 2006 оны 5 сарын башод Хакухо М.Даваажаргал Оокеви цолтойгоор барилдан 14 давж 1 унасан амжилттайгаар дээд зиндаанд анх удаа түрүүлж байлаа.
32 түрүүлчихээд их аварга М.Даваажаргалын Монголчуудад хандан хэлсэн үг
Энэ цагаас хойш их аварга Хакухо М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 37 удаа түрүүлсэн амжилтыг тогтоогоод байна. Энэ нь гадаадын бөх уг амжилтыг тогтоосон анхны тохиолдол юм.