Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр. Энэхүү өдрийг МАН тэмдэглэн өнгөрүүлэв. Тэгэх ч ёстой. Гагцхүү хамгийн хачирхалтай нь энэхүү үйл явдал дээр өнөөх УИХ-ын чуулганд харагдаггүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сууж үзэгдэггүй залуу гишүүд хүрэлцэн ирж манлайд нь гүйх нь холгүй алхах нь инээдэмтэй.
УИХ-ын гишүүд хуралдаа ир гэж дуудуулж, зарлуулж, туслахаар нь хайлгаж байж ирдэг. Байнгын хорооны ирц бүрдүүлэх гэж ажлын албаныхан үйлээ үзэж үсээ зулгаах нь холгүй. Гишүүд нь ирнэ гэж үгүй. намайг хэн хэлэх вэ гэгчээр л бүдүүн дүр эсгэж бүхэл бүтэн төрийн ажлыг гацаах нь энүүхэнд. Харин шагнал, баяр ёслол, амралт зугаалга гэхээр л Ардын баатар болж хувираад, түмэн олонтойгоо байх сэтгэлтэй төрийн түшээ гэсэн дүр хувиргалтанд орчих юм даа. Ийм төрийн түшээдтэй байхад бид яаж ч хөгжих билээ дээ.