Улсын онцгой комисс /УОК/-оос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд дараах зөвлөмж, чиглэлийг өгчээ.
Тодруулбал, яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.
Мөн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг болгожээ.