Энэ жилийн хувьд үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортолно гэлээ.
Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл болгосон байна. Энэ хүрээнд экспортонд гаргах бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах. Мөн холбогдох газруудтай тохиролцох бүхий л ажлыг шуурхай хийх үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох газруудад өгсөн байна.