100 айлын сар шинийн бэлтгэлийг хийж өгөх хандивын тоглолт болно

100 айлын сар шинийн бэлтгэлийг хийж өгөх хандивын тоглолт болно

2017 Оны 02 сарын 17-нд 19:00 цагаас #UB_PALACE-д болох ЦАГААН САР 100 ӨРХ АЙЛ хандивийн тоглолтийг МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА НҮТББ нь анх удаагаа зохион байгуулж байна. Энэхүү ЦАГААН САР 100 ӨРХ АЙЛ сайн үйлсийн аян маань Өрх толгойлсон ээжүүд, Харж хандах хүнгүй хөгшчүүд, эмзэг бүлгийн нэн ядуу 100 айлын цагаан сарын эд зүйлс, тавгын идээг авч өгөн баярлуулах юмаа.
Аянаар дан ганц Улаанбаатар гэлтгүй ДАРХАН, ЭРДЭНЭТ, СЭЛЭНГЭ, БУЛГАН, ХЭНТИЙ гэсэн аймгуудаас тус бүр 10 айл сонгон туслах зорилготой.
НЭГ АЙЛД:
ул боов-25ш
Бууз-10кг
Боорцог-10кг
Сүү-5л
Ааруул-2кг
Чихэр-2кг
Ногоо-5кг
Нүүрс-10шуудай
Мод-5шуудай
Халуун сав-1ш
жигнүүр-1ш
Аяга-10ш
Ширээ-1ш
зэрэг бараа материалын туслалцаа үзүүлэх юм.
Мөн Ontv, ntv, royal, Зөв Монгол телевизүүдээр дамжуулан тоглолтоос олсон мөнгөөрөө бараа материалаа бэлдэн тоглолтонд ирсэн дуучидтайгаа хамт айл өрхүүдээр хэрэглэл эд зүйлс тараах юмаа.
Мөн МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ТӨСӨЛ хэрэгжүүлэн цуврал нэвтрүүлгийг #ontv телевизтэй хамтран гарган хандив тусламж яаж бодитоор хүмүүсдээ хүрч буйг харуулах юм.
Монгол зон олон та бүхэн минь энэхүү сайн үйлсийн аянд идвэхитэй оролцож тоглолт үзээрэй. Нэр нь бичигдээгүй олон сайхан уран бүтээлчид маань манай тоглолтонд оролцох болноо. Нүд хужирлаж Чих дэлдийлгэн Сэтгэл сэргээм тоглолтоо зав гарган заавал үзээрэй.
МӨН ХУВЦАС, ЭДЛЭЛ ХЭРЭГСЭЛ, БАРАА МАТЕРИАЛЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХУВЬ ХҮН АЛБАН БАЙГУУЛЛАГА БАЙВАЛ ТОГЛОЛТОНД ИРЭН БИДЭНД ХАНДИВЛАНА УУ ХЭМЭЭН УРИАЛЖ БАЙНА.
Хол байгаад ирж амжихгүй байж нэгдэх хүсэл зорилготой хүмүүс байвал
ХААН БАНК: 59 25 15 84 61 / МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА НҮТББ/
ХАС БАНК: 5001 6636 72 /Монгол Хүний Төлөө Хамтдаа ТББ/
КАПИТАЛ БАНК: 2023 0152 46 /Монгол Хүний Төлөө Хамтдаа /
ДАНСАНД СЭТГЭЛИЙН ӨГЛӨГӨӨ ӨРГӨӨРЭЙ. БАЯРЛАЛАА.

МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА. НҮТББ
Дэлгэрэнгүй мэдээлэлийг
80156004, 99166003 Дугаараас авна уу.
#ТАСАЛБАР- 15,000 төгрөг.