2008 онд 15 настай Грек хүү Алексис Григоропулос цагдаад буудуулж амь үрэгдсэнээс хойш 8 жил өнгөрсөн байна.Өчигдөр Афин хотод энэ хүүгийн аллагыг эсэргүүцсэн жагсаал жагсаал болсон, жагсаал яваандаа хурцдаж урд шөнө хурцадмал байдал үүссэн байна. Байдал хурцдах үед цагдаа нар бараг 30 гаруй хүнийг баривчилсан байна. Тэхлээр, 2008 онд 15 настай хүүг буудаж хөнөөсөн цагдаа гэм буруутай нь тогтоогдсоны дараа бүх насаараа шоронд суух ял сонссон. Тэр цагаас хойш, цагдаагийн ажилтны гарт амь насаа алдсан хүүгийн дурсгалыг хүндэтгэх, эргэн дурсах жагсаалыг жил бүр зохион байгуулах болсон. Оюутнууд болоод энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс жил болгон цагдаа нартай мөргөлддөг уламжлал тогтчихсон гэж хэлж болно. Анхандаа, Грекийн нийслэл Афин хотод 3000 цагдаагийн ажилтныг тараан байрлуулсан. Гэсэн ч эсэргүүцэгч нар цагдаа, хамгаалалтын ажилчдын өөдөөс чулуу мод шидэж, цагдаагийн машинуудыг галдаж шатаасан байна. Ингэснээр цагдаа нар эсэргүүцэгчдийн өөдөөс нулимс асгаруулагч хий ашигласан юм байна. Алексис Григоропулоос хүүгийн нас барсан Эксарчиа дүүрэг дахин дайны талбар болж хувирсан гэж Грект ажиллаж байгаа сэтгүүлч нар мэдээлж байна. Грек улсад эдийн засгийн уналт найм дахь жилдээ үргэлжилж, ажилгүйдлийн төвшин улам бүр нэмэгдсээр байгаа.