Амьты дэлгүүрт нэг эр орж ирэн нэг гөлөг дээр очив.
-Сю сю сю, ямар хөөрхөн юм бэ, хэд гэж байгаа юм?
-500 мянга.
-Хм, энэ муу царай муутай гөлөг үү???
***
Нэгэн эр ванны өрөөний үүдэн дэх тавиур дээр тавьсан, хиймэл хумс, хиймэл сормуус, хиймэл шүд, хиймэл үсийг харан залбирна:
-Бурхан минь, энэ ванны өрөөнөөс гарч ирэх хүнээс намайг аварч хайрла!
***
Нэгэн халамцуу бас царай муутай биеэ үнэлэгч хэсэг залуус дээр ирэн:
-Сайхан хүүхэнд ганц тамхи өгчих юм байгаа биз дээ?
Залуус:
-Тэр сайхан хүүхнээ өөрөө ирээд ав гэж хэл ээ,
***
Нарийн бичиг, найз хүүхэн рүүгээ утасдана.
-Сайн уу, за юу байна аа, ... надаар уу... надаар сонин ихтэй, манай дарга надад энэ хавар шигтгээтэй алтан ээмэг бөгж бэлэглэсэн ш дээ?
-Тийм.
-Тэгээд энэ зун бас алтан гинж бугуйвч бэлэглээ биз дээ?
-Тийм ш дээ.
-Тэгсэн өчигдөр, надтай сууя гэнэ ээ...
-Хм, мөнгөө нарийлсан амьтан!!!
***
-Иван Иванович, манай заводын мастер Петровын хувийн хэрэгт шийтгүүлсэн тухай тэмдэглэл бичих зайгүй боллоо, халчих уу?
-Ард нь цаас наагаад бичихгүй юу, тиймхэн юмны төлөө тийм сайн мастераа халж болохгүй ээ.
***
Нэг насанд хүрсэн охин гэртээ ирээд гэрийнхэндээ, дэлгүүрт, том урт өгөрций харснаа ярьж байна. Тэрээр гараа зангидан “-Ийм бүдүүн”, тохойгоо дээр өргөн “Ийм урт” гэж хэлэв. Дүлий эмээ нь тэндээс:
-Тэр яах вэ, миний охин минь, гол нь чамд үнэн голоосоо л хайртай бол боллоо...
***
-Чиний үс ямар гоё буржгар юм бэ?
-Өглөө ороочихсон юм аа.
-Тийм үү, би чиний үсийг төрөлхийн буржгар л юм байх гэж бодлоо.
-Тийм байсан бол би шулуун болгоод индүүдчихнэ ш дээ!!!
***
Хойд Мөсөн далай. Ээж Цагаан баавгайг тойрон бамбарууш цагаан баавгай гүйнэ.
-Ээж ээ, ээж ээ, манай удамд Хүрэн баавгай байсан уу?
-Байгаагүй ээ.
-Тэгвэл Панда баавгай?
-Байгаагүй ээ, яасан бэ миний хүү?
-Аа, зүгээр л ... даараад байхаар л янз янзын юм бодогдоод...
***
Сайд, зам засаж буй компанийн ажилчид дээр ирэв. Сайд:
-Энд хэдэн хүн ажиллаж байна?
-Даргатай юу, даргагүй юу?
-Ямар ялгаа байна?
-Даргагүй бол нэг ч хүн ажилладаггүй юм!
***
-Өөр гариг ертөнц дээр ухаант хүмүүс бий болов уу?
-Байлгүй яахав дээ.
-Тэгвэл яагаад бидэнтэй холбоо барихгүй байгаа юм?
-Ухаант хүмүүс гээ биз дээ?
***
Захирал, ажилтандаа:
-Та хэрвээ гэмт хэрэгтэн байсан бол мөн сайн гэмт хэрэгтэн байна аа!
-Яаж байна, дарга аа?
-Таны ажлаас ямар ч ул мөр үлдэхгүй юм.
***
Угаалгын машинаас хувцсаа гаргаж байтал нэг өрөөсөн оймс байх юм гэнэ. Гутранги үзэлтэн:
-Нэг оймс маань алга болчихжээ.
Өөдрөг үзэлтэн:
-Нэг оймс илүү гарчихлаа , хэмээн тус тус бодох гэнэ ээ.
***
Нэг гуйлгачин хаалга тогшин гуйлга гуйв. Хаалга нээж өгсөн эмгэн ихэд уурсан хараав:
-Муу сайн гуйлгачид, хүн харахад эрүүл саруул мөртөө ажил төрөл хийхгүй гуйлга гуйгаад явж байдаг!
Гуйлгачин:
-Та ч гэсэн хүн харахад үхчихсэн юм шиг мөртлөө эрүүл саруул явж л байгаа биз дээ?
***
Анчин баавгайн үүрэнд, бамбарууштай таарав. Анчин:
-Аав чинь бий юу?
-Байхгүй.
-Ээж нь?
-Байхгүй.
-Аа тэгвэл би чамайг одоохон...
-Өвөө!!!
***
Нэгэн рестораны гал тогооны өрөөнд гоёмсог хувцастай хүүхэн нэг эрийн хамт аяга таваг угаан зогсохдоо нөгөө эрдээ хэлж байна:
-Паул, чи дараагийн удаа намайг хоолонд урихдаа халаасандаа мөнгөтэй явж байгаарай, за?
***
-Эрчүүд ээ, та нар яагаад эмэгтэйчүүдээ цэцгээр баярлуулах дургүй байдаг юм?
-Бид ч харин хаяа цэцэг бэлэглэдэг байх шүү, харин тэд нар бидэнд пиво бэлэглэж байсан удаа бий бил үү?
***
Блонд утасдана:
-...тэгээд манай гэрийн ойролцоо нэг машин угаалгын газар нээгдсэн... гэрт ойрхон ёстой амар... алхаад очсон ч болно...