-Хүүхдүүд хаанаас бий болдог вэ?
-Өрөвтас шувуу зууж авчирдаг юм.
-Тэд чинь тарган хүүхдүүдийг дийлэхгүй шүү дээ.
-Тарган хүүхдүүдийг тас шувуу авчирдаг юм.
***
-Энийг идээд үз дээ.
-Ваа .. ваа яг баасшиг.. надах чинь юу юм?
-Чи яг зөв таасан ш дээ.
***
Багш:
-Вовка, чи хаачаад ирэв?
-Энэ номны 257 хуудсыг үз.
Багш:
-257 дугаар хуудас нь алга байна ш дээ.
-Одоо хаачаад ирснийг ойлгов уу?
***
Монголын Цагаан сарын үеэр хамгийн их гүйлгээтэй байсан хоёр барааг нэрлэж байна.
1.Хог хийдэг уут
2.Уутанд хийдэг хог.
***
Эхнэр нөхөр хоёр хэрэлдэнэ.
Эхнэр: -Тэгэх юм бол би хөршийн залуу Колькатай унтсан.
-Тэгэж ярих юм бол би ч унтсан!
***
Их хурлын гишүүд вагоноор явж байгаад аваарт оржээ. Ойролцоох нутгийн хүмүүс морь мотоцикльтэй давхин ирэв....
Засгийн газрын төлөөлөгчид, аврах албаныхан ирэхэд нутгийн иргэд, бүх гишүүдийг оршуулаад дуусаж байв. Төлөөлөгчид:
-Нэг ч амьд гишүүн үлдээгүй юм уу?
Ардууд:
-Зарим нэг нь, би амьд байна ш дээ л гээд хэлээд байсан л даа, гэхдээ тэд ямар үнэн хэлдэг биш !!!
***
Нэг эр сех шоопт орж ирэн худалдагч хүүхнээс:
-Резинен хүүхэн ямар үнэтэй байна?
-150 ногооноос дээш.
-Пээ, арай хямд байхгүй юм уу?
-Намайг 100- гаар авахгүй юу... /шивнэв/
***
-Чи эхнэрээ араар нь тавьдаг уу?
-Өөр хэнийгээ араар нь тавих вэ дээ...
***
Нэг туулай голын эргээр явж байтал нэг загас давалгаанд туугдсаар элсэн дээр үлдчихэв. Загас:
-Туулай, туулай, би алтан загас байна, чи намайг усанд буцаагаад тавиад өгөөч, би чиний ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлье.
-Надад чамаас хүсэх юм алга аа, гээд усанд нь тавьчихав.
Алтан загас:
-Хүслээ хэлээч дээ?
-Надад чамаас хүсэх юм алга аа гэж байна шүү. /уурлав/
-Ээ, хүсчих л дээ?
-Үгүй гээд байхад чинь, үхэж далд орооч!
***
Шөнө дунд хаалга цохив. Нөхөр нойрмоглон хаалгаа нээвэл нэг эр:
-Намайг түлхээд өгөөч, гэв.
Эр уурлан хаалга хааж өрөөндөө орж ирвэл, эхнэр нь:
-Чи яасан хүн чанаргүй юм бэ, ноднин зун манай машиныг асахгүй байхад хэдэн хүмүүс түрж өгч асааж тус болж байсан биз дээ...
Нөхөр хувцсаа өмсөн гадаа гарвал нөгөө эр:
-Өө ашгүй та гараад ирэв үү, би энд савлуур дээр байна, сайн түлхээд өгөөрэй гэх дуу сонсогдлоо.
***
Оюутны гуанзны хаалга дээрх бичиг: "-Хана дагуулан асгалан талхны хогийг идэж болохгүй, жоомны хортой"
***
Оюутан англи хэлний шалгалт өгч байна. Асуултанд дуржигнатал хариулав. Багш:
-Та сая хятадаар ярьчих юм.
-Өө яана аа, өчигдөр орой харанхуйд хятад хэлний сурах бичиг аваад уншчихаж...
***
-Хайрлах гэдэг үгийг ирээдүй цагт хувирга!
-Гэр бүл болох.
***
Багш:
-Маргааш хүний тархины бүтэц гэдэг сэдэв үзнэ. Хүүхэд бүр алх цүүц авчраарай.
***
-Аав аа,Ленин багшийн "Сур сур бас дахин сур" гэж мэргэн үг шүү.
-Тийм ээ, чи яагаад тэгэж бодов?
-Би дараа жил 5 дугаар ангидаа дахиад суух болсон.
***
-Цагаан хоолтонгууд амьтанд хайртай юм бол яагаад тэдний иддэг өвс ногоог идээд байгаа юм?