Токиогоос 156 иргэн эх орондоо ирлээ

Токиогоос 156 иргэн эх орондоо ирлээ

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу үйлдсэн Улаанбаатар-Токиогийн тусгай нислэгээр өнөөдөр 156 иргэн эх орондоо ирлээ.

 

Шөнийн 01.05 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардсан тус нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Холидей Инн, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

 

Ташрамд дурдахад, дээрх нислэгийн өмнө Монгол Улс энэ сарын 17, 18-нд Улаанбаатар-Франкфуртын хоёр тусгай нислэгээр нийт 320 орчим иргэнээ ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас татан аваад байна. Харин энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцалсан байна. Тус нислэгт бүртгүүлсэн иргэд нэгдүгээр сард буюу дараагийн нислэгийн тов гармагц ирэх боломжтой.