Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т Ням гаригт гал түймэр, осол аваар болон төөрсөн дуудлагууд иржээ. Тодруулбал,
- Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Харзтайн суурь гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 08:53 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 09:36 цагт очиж, “АБМ дисковер” ХК-ийн “Дөрвөн улирал” амралтын газрын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 3 цаг 55 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 294 км-т, сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/Малчин Э-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:22 цагт очиж, 1 цаг 19 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулгын 4Б дүгээр хэсгийн 1Г гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 16:46 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсгээс утаа гарч байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчний 103 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:05 цагт очиж, иргэн М-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:33 цагт очиж, иргэн Э-ийн 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана тааз, эд зүйл шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, автобусны буудалд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:10 цагт очиж, эзэн тодорхойгүй 5х3 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:55 цагт очиж, иргэн Б-ийн “Хондо Инсайт” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Зам тээврийн осол: НийслэлийнХан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд зам тээврийн осол болж 1 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх, аврах ажиллагаа: Баянхонгораймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 112 дугаар 5 давхар орон сууцны дээвэр эмэгтэй хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.4 км замыг туулан 13:09 цагт очиж, Н/14 настай, эмэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.