С.Бямбасүрэн: С.Зориг агсныг эхнэр маань хөнөөсөн гэх хилс хэрэгт холбогдож, том охиноо учир битүүлгээр алдаад байна
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс ял аваад байгаа Т.Чимгээгийг нөхөр С.Бямбасүрэн хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярьж байгаагаар бол эхнэрийг нь 2015 оны 8 сарын 31-нд ажилдаа явж байхад нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баривчилсан. Үүнээс хойш эхнэртэйгээ уулзах бүрт л хилс хэрэгт намайг гүтгээд байна. Эндээс гаргаад өг гэж гуйдаг байлаа. Эхнэртэйгээ уулзах бүрт С.Зориг агсны хэрэгт яагаад холбогдчихов гэж асуухаар л шууд уулзалтыг дуусгах шаардлага өгдөг. Иймээс зарим уулзалт дээрээ энэ тухай ярьж ч чаддаггүй.
Т.Чимгээтэй 1989 онд гэр бүл болсон. 1998 онд С.Зориг агсан амиа алдахад манай гэр бүл Дорноговь аймагт 82 настай хөгшин асарч байлаа. Энэ бүхнээс харахад л манай эхнэрийг шууд хилс хэрэгт гүтгэж байна.
Миний нагац эгч Цэвэлмаа гэж хүн байсан. Түүний өргөмөл хүүхэд Ц.Амгаланбаатар гэгч л манай эхнэрийг ийм хэрэгт оруулчихсан. Т.Чимгээ надад хэлж байсан. Ц.Амгаланбаатараас дарамталсан мсж ирээд байна гэж. Бид Т.ЧИмгээг баривчлагдсны дараа тэрхүү мсж-ийг тагнууланханд харуулсан юм. Гэвч байхгүй гээд дахиж бидэнд өгөөгүй. Одоо үзүүлж байгаа мсж бол О.Содномдаржааг дарамталж байсан мсж юм.
Эхнэр хэрэгт гүтгэгдэж хоригдож байх энэ хугацаанд би том охиноо алдчихлаа. Сэлэнгэ аймагт сайн үзэж хардаг хүн байна. Ээжийг аврах боломж байгаа эсэхийг үзүүлээд ирнэ гээд явсан охин маань авто машины ослоор нас барчихсан. Үнэхээр осолд орчихсон уу? эсвэл осолд оруулчихсан уу гэдгийг мэдэж чадаагүй. Хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Юу болсон тухай огт мэдэгдээгүй л байна. Охиноо нас барсан гэдэг мэдээллийг эхнэртээ хэлээгүй байха цагдаагийнхан шууд Т.Чимгээд хэлчихсэн байна лээ.
Давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох байх. Бид гомдолтой байгаа. Иймд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийгээсэй гэж хүсч байгаа. Энэ хүсэлтээ ч холбогдох газарт өгсөн. 3 хүүхэдтэй эхнэр хүн ямар ч тохиолдолд захиалгаар хүн алаад зогсохгүй. 3 хүүхэдтэй хүнд хүн алах захиалга өгнө гэж байхгүй. Ийм ойлгомжтой зүйлийг л шүүх, хяналтынхан ухаж ойлгохгүй байна гэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дашрамд сонирхуулахад С.Зориг агсны амь насыг 1998 оны 10 сарын 02 өдөр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа нарыг буруутгаж 25 жилийн хорих ял. Харин Т.Чимгээг буруутгаж 24 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулаад байгаа билээ. Хэрэгт холбогдож шүүхээс ял аваад байгаа Ц.Амгаланбаатар нь 198 онд 16 настай, О.Содномдаржаа нь 19 настай, Т.Чимгээ нь 29 настай байсан гэх мэдээлэл бий.