2021 оны 01 дүгээр сарын 6 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргав

2021 оны 01 дүгээр сарын 6 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргав

Улсын онцгой комиссын шуурхай штаб хуралдаж нэгэн шийдвэрт хүрчээ. Коронавирусын цар тахлын дотоодын халдвар саармагжихгүй, илүү эрчимжих хандлагатай байгааг харгалзан үзэж өндөржүүлсэн бэлэн байдал буюу хатуу хөл хориог дахин Улаанбаатар хотод авах санал гаргасан байна. 

2020 оны 11 сарын 11 өдрөөс 2020 оны 12 сарын 4 өдрийг хүртэл хэрэгжүүлсэн байсан хатуу хөл хорионы дэглэмийг дахин авахаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас шийдвэрлэж, уг шийдвэрээ Улсын онцгой комисст танилцуулсан байна. 

Одоо 15 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж уг шийдвэрийг албажуулах юм байна. Ингэхдээ хатуу хөл хорионы үед аль салбарыг хэрхэн ажиллуулах, ямар арга хэмжээ авах зэргийг нарийвчлан гаргах юм байна. 

Нийслэлийн онцгой комисс хуралдаж мөн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тогтоолоо гаргах төлөвтэй байна.