Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа. Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 болсон тухай мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн. Ингэхдээ Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарсаныг сануулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг ЭМЯ-наас гаргажээ. Уг саналыг дөнгөж сая УОК хэлэлцэж дэмжсэн байна. Гэхдээ Засгийн газар эцсийн байдлаар шийдвэр гаргах юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.00 цагаас эхэлнэ.