Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан нийт 1,006 тохиолдлоос одоогоор 541 хүн буюу 53.7% нь эдгэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжлээ.
Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан 1,006 тохиолдлоос 541 нь буюу 53.7 хувь нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт, Яармагийн 300 ортой эмнэлэгт, Сэлэнгэ аймагт 456 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" гэв.