Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19-ийн шинэ голомтоор бүртгэгдэж, өчигдөр (2020.12.21)-ийн байдлаар тус эмнэлгээс Сovid-19 авсан нь батлагдсан 63 хүн байна. Тиймээс Засгийн газрын өчигдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг өнөөдөр (2020.12.22) эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана.
- Эрчим хүч, дулаан, шахмал түлш
- Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
- Банкны салбарын үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
- Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
- Буян,оршуулгын үйл ажиллагаа
Дашрамд дурдахад, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж байсан юм.