БОНХАЖ-ын сайд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хувьд Хэвлэлийн бага хурал хийсэн 2 шалтгаан байжээ.
Нэгд: Байнгын хороон дээр өөрийнхөө хэлсэн үгэнд тайлбар өгөх. Түүний хувьд байнгын хорооны хуралдаан дээр БНХАУ-ын иргэдэд визгүй Монголд орж ирэх боломжийг Гадаад харилцааны яамтай хамтран судалж байгаа гэсэн билээ.
2016 онд БНХАУ-ын иргэд 125 тэрбум ам долларыг гадаадад зарцуулсан. 600 сая хятад иргэд евэн сараараа гадагшаа явж аялсан. Энэ 2 тоог хараад л БНХАУ-ын жуулчид Монголд ирнэ гэж БОНХАЖ-ын сайд тооцсон бололтой. Яг үнэндээ тэд Манайд ирж юу үзэх вэ? Үүнийг л иргэд асууж байгаа. Мөнгөтэй нь манайхыг зорьж ирэхгүй. Харин мөнгөгүй нь манайд ирнэ гэж иргэд эсэргүүцэж байгаа билээ. Харин сайдын хувьд БНХАУ-ын жуулчлал хийгээд байгаа иргэд Монгол улсыг зорих боломжтой гэсэн үүднээс энэ талаар ярьсан бололтой.
Дашрамд сонирхуулахад: Өнөөдрийн байдлаар Монгол улсад 54 мянган хүн аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Жилдээ 400 мянган гадаадын иргэд Монгол Улсад ирдэг. 2016 онд 312 сая ам долларын орлогыг Аялал жуулчлалын салбараас олсон гэж тус яам үзжээ.
Хоёрт: Ажлын өрөөндөө Д.Оюунхорол архи ууссан уу гэх асуулт бүхий зураг сошиал сүлжээгээр амралтын өдрүүдэд тарсан билээ. Энэхүү зураг нь хаана авхуулсан гэдэгтээ тайлбар өгөх байв. Тэрээр энэ тухайгаа ч хэвлэлийн хурлын үед тайлбарлаж өглөө.
Д.Оюунхорол гишүүний гитар барьсан энэхүү зураг нь Сайдын ажлын өрөө биш. УИХ-ын гишүүний ажлын өрөө биш. Харин Отгонтэнгэр их сургуулийн захирлынх нь өрөө. Энэхүү өрөөнд чөлөөт цагаараа гитар барьж дуулж байгаад авахуулсан. Сонгуулиас өмнөх зураг. Архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан гэдэг тайлбарыг өглөө.
Д.Оюунхорол сайдын хувьд нэг биш нэлээд хэдэн гитартай зураг авхуулж байжээ.