Гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 68 иргэнийг баривчилжээ

Гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 68 иргэнийг баривчилжээ

Өнгөрсөн хугацаанд гар дээрээс архи, согтууруулах төрлийн ундаа худалдсан 430 зөрчлийг илрүүлжээ. 

Үүнээс 138 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, 68 иргэнийг баривчилсан бол 175 зөрчлийг одоо шалгаж байна хэмээн Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ удаад бүх нийтийн бэлэн байдалд дахин шилжсэнтэй холбоотойгоор 6818 албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулахаар ажиллана. Нийслэлд 3175 албан хаагч эргүүл хийн хяналт тавин ажиллана гэлээ.