Ирэх сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлаагүй байна

Ирэх сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлаагүй байна

Өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өгөв.

-Нийт 30 улсаас 2000 иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй байна. Тэдний 1500 нь БНСУ-аас ирэх хүсэлтээ илгээсэн. Дотоодод халдвар авсан иргэдийг тусгаарлаж байгаа тул тусгай үүргийн нислэгээр авчрах иргэдэд тусгаарлах байр хурэлцэхгүй байна. Иймд Сөүлийн нислэгийг цуцалсан. Ирэх сарын нислэгийн төлөвлөгөөг батлаагүй байна .

Франкуртад үлдсэн эмэгтэйн талаар цахим орчинд худал мэдээлэл их тарлаа. Хамгийн сүүлд тэр эмэгтэй өөрөө болсон үйл явдлыг маш тодорхой, үнэн зөвөөр нь мэдээлсэн. Иймд би дахин тайлбар өгөх нь зохимжгүй. Нэг зүйл онцлоход хилийн чанад дахь Консулын газрууд иргэн бүртээ хүрч ажиллахын төлөө зорьж байна. Иргэн бүрийн өргөдлийг хүлээн авч, улсын төсвийн боломж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар дэмжлэг үзүүлж байна. Манай улсын 600 гаруй иргэний тийзийн зардлыг олон улсын байгуулагууд гаргасан. Мөн бид нийт 200 иргэнд хүнсний тусламж үзүүлээд байна. Энэ ажил үргэлжилнэ.  

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хилийн чанадаас ирж буй бүх иргэнд шинжилгээ хийлгэсэн байх, шинжилгээний хариу эерэг гэсэн хариутай бол нисгэхгүй байх чиглэл өгсөн. Учир нь бусад зорчигчийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах юм. Тухайн иргэн эерэг хариу гарснаа мэдсээр байж бусдыг эрсдэлд оруулж  болохгүй. Иргэний болон олон улсын эрхийн пакт гэжбий. Манай улс үүнд нэгдэн орсон. Бусдын эрхийг зөрчихгүйгээр иргэн өөрийн эрхээ эдэлнэ гэж энд заасан байгаа.

Франкфуртад үлдсэн иргэн одоо ч Франкфуртад байна. Энэ сарын 29-нд түүнийг Чех рүү буцаан явуулна гэв.