БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс хүүхэд халдвараар өвчлөөгүй

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс хүүхэд халдвараар өвчлөөгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар авсан хүмүүс хэдэээс хэдэн насны хүмүүс байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрбээр "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрэмбэлэн ангилал хийгээд, халдварт өртөөгүй буюу ойрын хавьтал болоогүй, эрсдэл багатай хүүхэд болон зарим эмнэлгийн ажилчныг тусгаарласан.

Өчигдрийн байдлаар тус эмнэлгийн халдвар гарсан хэсэг буюу Насанд хүрэгчдийн эмчилгээний төв гэсэн хэсэгт нийт 71 хүн үлдсэн. Өчигдрийн байдлаар 41 хүн эмнэлэгт хэвтэж байгаад халдварт өртсөн. Тэдгээр хүнийг Цэргийн төв эмнэлэг рүү өнөөдөр шилжүүлнэ.

Халдвар Насанд хүрэгчдийн төв хэсэгт гарсан учраас тус эмнэлэгт байсан 20-74 насныхан болон 86 настай нэг иргэн халдварт өртсөн байна. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс хүүхэд өвчлөөгүй. Гэр бүлийн хүмүүс, эмнэлгийн ажилчид, сахиур болон өвчтөнүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэсэн үг. Тус төвд нийт 130 хүн байсан бөгөөд одоогоор 71 хүн үлдээд байгаа.

COVID-19 нь агаар дуслын замаар халдварладаг учраас тухайн давхарт байсан хүмүүс бүгд л эрсдэлтэй. Иймд бүгдийг нь нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарлаж, хоёр шинжилгээ авсан байна" гэсэн юм.