Францад COVID-19-ийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэнд хариуцлага тооцох хууль санаачлав

Францад COVID-19-ийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэнд хариуцлага тооцох хууль санаачлав

Франц улсын Ерөнхий сайд Ж.Кастекс коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийг нийтийн тээвэр болон зарим нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус улсын парламентын гишүүд тус хуулийн төслийг маш ихээр эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Харин Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хувьд иргэд вакциныг зайлшгүй хийлгэх шаардлага тавихгүй ч гэсэн хийлгэхийг зөвлөж байна гэж өмнө нь ярилцлагадаа дурдаж байв.

Европын орнуудад хийсэн судалгаагаар Франц улсын хүн амын 55 хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзах хандлагатай байгаа нь ЕХ-ны улсууд дунд хамгийн өндөр хувьтай үзүүлэлт болж байгаа юм. Францын Засгийн газраас ням гарагаас вакцинжуулалтыг эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд вакцины эхний ээлжийг өчигдөр авчирсан байна. 

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Франц улсад вирусийн халдвар авсан шинэ тохиолдол 11795 /нийт 2490946/, нас баралтын тоо 802 /нийт 61702/ болж нэмэгджээ.