Малчин эмэгтэйчүүд, сургуулийн дотуур байрны охидод 158 сая төгрөгийн ариун цэврийн багц хүргүүлжээ

Малчин эмэгтэйчүүд, сургуулийн дотуур байрны охидод 158 сая төгрөгийн ариун цэврийн багц хүргүүлжээ

НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндрэх төлөвтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын эмзэг бүлгийн малчин эмэгтэйчүүд болон сургуулийн дотуур байранд буй өсвөр насны охидод 158 сая төгрөгийн өртөг бүхий 1485 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлжээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.