Өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1069 болсон бөгөөд үүнээс 584 буюу 54.6 хувь нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 1069, үүнээс 584 хүн эдгэрсан байна. 476 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 414, хүндэвтэр 44, хүнд 4, маш хүнд 3 хүн байна.
- Улаанбаатарт-279
- Дархан-Уул-45
- Сэлэнгэ-217
- Орхон-25
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32
- Архангай-3 тохиолдол бүртгэгдээд буй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тоо 605 боллоо.