Хөл хорионы үед Автобусны “U money” картыг цэнэглэх гэрээт цэгүүдийг ажиллуулах шаардлагатай байна

Хөл хорионы үед Автобусны “U money” картыг цэнэглэх гэрээт цэгүүдийг ажиллуулах шаардлагатай байна

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоож, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл хөл хөдөлгөөнийг хорихоор шийдвэрлэсэн. Зөвхөн QR зөвшөөрөлтэй хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг нийслэлээс мэдээлсэн.

Монгол улс даяар үүсээд буй цар тахалтай тэмцэх хүнд нөхцөл байдалд ажиллаж буй нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж буй жолооч нарыг халвдарт өртөх эрсдэлээс сэргийлэхэд дэм болох, нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар Смарт Карт компанийн  зүгээс 10,000  ширхэг маск хандивлаж тус компанийн Харилцагч, үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнэ Нийтийн Тээврийн Үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт хүлээлгэн өглөө.

Мөн нийтийн тээврээр зайлшгүй шаардлагаар зорчих иргэдийн U money картыг цэнэглэх цэгүүд болон гар утсаараа цэнэглэх боломж буюу иргэдэд илүү аюулгүй нөхцөлд, түргэн шуурхайн үйлчилгээ авах боломжийг Улаанбаатар смарт карт ХХК-иас бүрдүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд U money картыг цэнэглэх 1,100 гаруй гэрээт цэг байдгаас 300 гаруй нь хөл хорионы үед үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус компаниас U money карт цэнэглэх гэрээт цэгүүдийг хэвийн ажиллуулах хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Нийслэлийн холбогдох удирдлагуудад тавьсан бөгөөд ажиллах гэрээт цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, аюулгүй ажиллагааны горимыг сайтар сахиулах ажиллах боломж нөхцөлийг судлан ажиллаж байгааг дуулгалаа.

Ингэснээр иргэдийн автобусанд бэлэн мөнгөөр зорчиж эрсдэлд орох сөрөг боломжуудыг хязгаарлах, нийслэлчүүдийн өөрт ойр байрлах аюулгүй цэгээс U money картаа цэнэглэн зорчих боломжийг бүрдүүлэх юм. U money картыг та бүхэн CU, CIRCLE K, V point, Эко Экспресс, Emart, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан цэнэглэх боломжтой.

Үүнээс гадна энэ оны 11-р сард Hi-Pay Wallet апликейшнээр дамжуулан U money картыг гар утсаараа (NFC) цэнэглэх боломжийг олгоод байгаа билээ. Энэ нь иргэдэд түргэн шуурхай, ямар ч шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой. Коронавирусийн тархалт, эрсдэлтэй үед та гар утсандаа Hi-Pay Wallet апликейшныг суулгаад U money картаа утсаараа цэнэглэхийг таньд зөвлөж байна.

Hi pay wallet гар утсаараа цэнэглэх заавар видеог дараах линк дээр дарж авна уу.

https://www.facebook.com/Hipaymn/videos/243126907242231