Итали, Франц, Канад, Германы зохион бүтээгчид өнгөрсөн зунаас худалдаанд гаргасан “CLIU”, “Civilty mask”, “AOI mask” зэрэг амны хаалтууд нь өдгөө цахим худалдаанд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болжээ.
Вирус устгагчтай, карбон агаар шүүгчтэй, үл цантагч системтэй, хөнгөн, амьсгалахад саадгүй, инээмсэглэл, амны хөдөлгөөн ил харагддаг, тухайн хүний яриа тод сонсогддог гээд хүний өдөр тутмын амьдралд ямар ч саад болохооргүй давуу талуудтай амны хаалтууд нь 30-50 ам.долларын үнээр зарагдаж байна. Түүнчлэн цэнэглэгч, микрофон, Bluetooth, био хэмжигч, нян устгагч систем, юм ууж идэхдээ урд хэсгийн тунгалаг хаалтыг сөхөж болох зэрэг шийдлүүдийг нэг дор агуулснаараа давуу талтай юм.Үүгээр ч зогсохгүй зарим зохион бүтээгчид дээрх бүх технологийг агуулсан цээж хэсгээрээ өмсдөг дуулган загвартай вирусээс хамгаалах төхөөрөмжийг ч бүтээжээ.
Эх сурвалж: BBC, Business Insider