Зохиолын дуучин Болд Мөнгөнцэцэг нар учир ургуулсан бололтой

Зохиолын дуучин Болд Мөнгөнцэцэг нар учир ургуулсан бололтой

Зохиолын дууны тайзнаа хос жигүүрлэн уянгалуулж сонсогч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байсан залуу дуучид бол Болд, Чулуунчимэг нар. Тэдний хувьд идэр бага наснаасаа ижилдэн дасч, эрхлэн дуулж олны танил болсон билээ. Хос дуучдын хувьд олон сайхан уран бүтээлийг хамтдаа туурвиж, хамтарсан тоглолтоо хүртэл зохион байгуулаад байлаа. Үүний зэрэгцээ хөдөө орон нутгаар ч аялан тоглож байсан цаг нь саяхан. Гэтэл хос дуучдын өрөөсөн далавч гэмтсэн гэдгийг оны дараахан олон нийт мэдсэн. Учир нь дуучин Чулуунчимэг хоолойд нь тээглэж, зүрхэнд нь өвдөлт өгч байсан бүхнээ үг, өгүүлбэрт холбон тайлбарласан байдаг.

 

Чулуунчимэгийн эр нөхөр асан Болдоо зориулсан шүлэг

Хайрлаад хайрлаад байхад 
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж 
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй...

Ийнхүү дуучин Чулуунчимэгийн тэрлэсэн шүлэгт хариу болгон эр нөхөр асан Болд нь бас л хариу захидал илгээсэн билээ. Болдын бичсэн шүлэг

 Хань минь
–Зоригтой бай миний хань
Зорилго хийморьтоо бардаж амьдар
Эр хүн энэ гэрийн ноён нуруу
Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.
–Бодолтой бай миний хань
Болох бүрийд хичээж амьдар
Болоогүй ээ хайрын минь түших багана
Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.
–Итгэлтэй бай, миний хань
Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар
Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол
Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.
–Хань минь би үргэлж хажууд чинь буй
Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч
Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно
Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.
–Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана
Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө
Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол
Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.
–Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт
Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид
Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…

Болд Чулуунчимэг нарын хувьд хамтын амьдралдаа цэг тавих асуудал 2016 оны 6 сараас хөндөгдөж эхэлсэн гэдгийг дотны эх сурвалж нь хэлж байна. Хос дуучид хоёр тийш болох үйл явцад ташуур өгсөн хүн нь дуучин Мөнгөнцэцэг гэсэн яриа ч зохиолын дуучдын дунд тархаад байна. Үүнийг гэрчлэх мэт Болд, Мөнгөнцэцэг нарын ижил ороолт ч олныг шуугиулаад авлаа.

Зургын эх сурвалж: Фактньюс.мн сайт 

Эх сурвалжын өгүүлж байгаагаар бол Болд, Мөнгөнцэцэг нарын дотно харилцаа багагүй хугацаанд үргэлжилж байгаа бололтой. Үүнээс үүдэн Болд Чулуунчимэг нарыг хоёр тийш болсон гэдэг яриа ч үнэний ортой гэдгийг эх сурвалж өгүүлж байгаа юм.