Коронавирусийн халдвар нийслэлийн найман дүүрэг, 72 хороонд бүртгэгдээд байна

Коронавирусийн халдвар нийслэлийн найман дүүрэг, 72 хороонд бүртгэгдээд байна

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомт нь нэлээн том, өргөн хүрээтэй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Уг халдварын голомтод халдвар анх гарсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 16-наас хойш нийт 142 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Халдвартай иргэдийн 75 нь тус эмнэлгийн өвчтөн бол сахиур, гэр бүлийн гишүүн, эмнэлгийн ажилтнууд гээд өөр дүүргийн оршин суугчид мөн халдварт өртөөд байгаа тул ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр халдвар гарсан дүүрэг хороодыг танилцууллаа.

 БЗД-ийн Амгалан хотхонд халдвар илрээгүй

Хүснэгт: Өмнөх буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй, БЗД-ийн эмнэлгээс эхтэй голомтоос халдвар авсан иргэдийн оршин сууж буй хороод.

Мөн энэ үеэр БЗД-ийн Амгалан хотхонд халдвар илэрсэн эсэх талаар сэтгүүлчийн асуултад "Тус хотхонд халдвар илрээгүй. Халдвартай иргэн тус хотхонд айлд очсон учраас хавьтал илрүүлэх шинжилгээ хийсэн" хэмээн хариуллаа.