Тээврийн хэрэгсэл жолоодож яваад бие нь муудсан иргэний амийг аварчээ

Тээврийн хэрэгсэл жолоодож яваад бие нь муудсан иргэний амийг аварчээ

Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нар өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа бие нь муудсан иргэний амийг аварчээ.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын бордюр мөргөжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.

Ингээд хэлтсийн дарга х/а Д.Ганболд, жолооч а/ч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан а/д Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд гуферлэж Баянзүрх дүүрэгт байрлах эмнэлэгт хүргэсэн байна. 

Тухайн иргэн өмнө нь харвалт өгч тухайн эмнэлгийн хяналтад байсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.