Их Британиас БНСУ-д очсон 3 хүнээс мутацид орсон вирусийн халдвар илэрлээ

Их Британиас БНСУ-д очсон 3 хүнээс мутацид орсон вирусийн халдвар илэрлээ

Их Британиас Өмнөд Солонгост очсон гурван хүнээс мутацид орсон вирусийн халдвар буюу коронавирусийн шинэ хувилбар илэрсэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 22-нд Өмнөд Солонгост очсон бөгөөд Инчёны олон улсын нисэх буудалд өгсөн шинжилгээгээр коронавирусийн шинэ хувилбарын халдвартай болох нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар тусгаарлалтад байгаа аж. 

Өмнөд Солонгосын Засгийн газар мутацид орсон вирусийн халдварын шинэ хувилбарыг дотооддоо алдахгүй нь тулд энэ сарыг дуустал Их Британи руу хийх бүх нислэгээ зогсоолоо. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Их Британиас Өмнөд Солонгост ирсэн хүмүүсээс дахин шинжилгээ авах юм байна. 

Өмнөд Солонгост өнөөдөр 808 хүн коронавирусийн халдвар авч, 11 хүн нас барлаа.

Их Британид коронавирусийн шинэ хувилбар илэрч буйтай холбоотойгоор 40 гаруй улс орон тус улс руу чиглэсэн агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. Коронавирусийн шинэ хувилбар өмнөхөөсөө 70 хувиар илүү халдвартай хэмээн эрдэмтэд мэдэгдэж буй юм.