Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа

Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа

Шинэ жилийн баярын өдрүүд ойртож байгаа учир ард иргэдийг олноороо аялах нь нийслэл хотыг халдварын голомт болгох эрсдэлтэй хэмээн эрх баригчид үзэж, зарим хязгаарлалтыг чангаруулжээ. Учир нь сүүлийн дөрвөн өдрийн турш Бээжин хотын дотоод дахь халдварын тохиолдол нэмэгдсээр байна.

Иймд, нийслэл хот дахь Коммунист намын дарга Цай Чи хурал зохион байгуулж, Бээжин хотын бүх дүүргийг онц байдалд шилжихийг уриалж, халдвар илэрсэн мужуудад хүн зорчихыг хориглохыг даалгажээ.

Хятадын өмнөд хэсгийн  Шеньжен мужид халдварын нэг шинэ тохиолдол илэрсэн. Энэ нь энэ сард хоёр ч удаа бизнесийн шугамаар Бээжинд зорчсон иргэн аж.

Харин Бээжин хотод сүүлийн үед шинэ тохиолдлууд бүртгэгдсэн Шүнь дүүрэг онцгой байдалд шилжин ажиллаж, бүх 800 мянган иргэдээ шинжилгээнд хамруулжээ. Мөн зарим шинжилгээний үр дүнд хоёр ч хотхоны орох, гарах хөдөлгөөнийг хориглосон байна.

Мөн Шүнь дүүрэгтэй хөрш зэргэлдээ Чаоян дүүрэг халдвар бүртгэгдсэн айлын эргэн тойрны 234413 хүнийг шинжилгээнд хамруулахад шинэ тохиолдол илрээгүй хэмээн мэдэгджээ. Түүнээс гадна хэд хэдэн дүүргүүд үйлчилгээний газрууддаа халуун хэмжигч дахин байрлуулж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: REUTERS