Шатахууны үнийг барихын тулд Ж.Эрдэнэбатын засгийн газраас 3 ч удаагийн арга хэмжээ аваад байна. Шат дараатай авсан уг арга хэмжээнүүд нь шатахууны үнийг бууруулахгүй байх зохицуулалт. Тодруулбал:
Нэгд: 2016 оны 10 сарын 05 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд оногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 ,000 төгрөг. дизелийн түлшинд 280,000 төгрөг байхаар зохицуулж байлаа. Харин Эрээнцаваар орж ирэх шатахуунд 130,000 төгрөг. Дизелийн түлшинд 150,000 төгрөг байхаар тусгасан юм. Үүнээс өмнө онцгой албан татварын хэмжээ 400,000-520,000 төгрөг байжээ. Зохицуулалт хийж бууруулсан гэсэн үг.
Хоёрт: 2016 оны 11 сарын 30 өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шатахуун, дизел түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг 100,000 төгрөгөөр бууруулахаар шийдвэр гаргасан юм. 10 сарын 05 өдөр тогтоосон үнийн дүнг дахин 100,000 төгрөгөөр бууруулсан гэсэн үг.
Гуравт: Засгийн газрын зүгээс хамгийн сүүлд 2017 оны 01 сарын 25 өдөр Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг энэ шалтгаанаар бууруулсан. Автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож бууруулсан билээ. А-92 шатахууны онцгой албан татварыг бүр 30,000 төгрөг болтол бууруулчихсан.
Дизелийн түлшний ногдох татварыг 180,000 төгрөг байхад нь бууруулж 70,000 төгрөг болгоод байна. Ингэж бууруулсан шалтгаан нь мэдээж хэрэг цагаан сарын өмнө шатахууны үнийг өсгөхгүй гэх алхмыг хийсэн хэрэг. Улсад 110 тэрбум төгрөгийн татварын орлого тасалдаж байгаа.
Ийнхүү Ж.Эрдэнэбатын засгийн газраас 3 удаагийн арга хэмжээ авсан хэдий ч шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдчихлээ. Уг нь дээрх 3 зохицуулалтыг хийх бүртээ шатахууны үнийг нэмэгдлээс урьдчилан сэргийлж байгаа алхам гэж тайлбарлаж байсан юм. Хамгийн сүүлийн зохицуулалт л гэхэд цагаан сарын өмнө шатахууны үнэ литр тутамдаа 100-130 төгрөгөөр нэмэгдэхээс урьдчилан сэргийлсэн алхам гэж тайлбарлаж байлаа. Гэтэл нэмэгдчихлээ.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд үнээ нэмсэн шалтгаанаа Импортын үнэ тонн тутамдаа 22-26 орчим ам доллараар өссөн. Үүнээс шалтгаалж үнээ нэмсэн гэх мэдээллийг гаргаад байна.
Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг үнийн өсөлт нь импортлогч компаниудын үгсэн хуйвалдсан үйлдэл байх магадлалтай гэж харжээ. Учир нь бүх шатахуун түгээх станцууд 100-150 төгрөгөөр шатахууныхаа үнийг литр тутамд нь нэмэгдүүлсэн юм. Энэ нь үгсэн хувилдсан байх магадлалтай. Бас нэг өдөр бүгд үнээ нэмсэн. Үүний цаана үгсэн хувилдан байх магадлалтай гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан харж байгаа гэнэ. Иймд шалтгалтыг явуулж шалтгааныг нь тодруулна гэсэн байр суурьтай байна.
Дашрамд сонирхуулахад газрын тосны олборлогч орнуудын ОПЕК-ийн гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд олборлолтынхоо хэмжээг өдөрт 1,2 сая баррелиар бууруулахаар болсон билээ. ОХУ-ын хувьд 600 мянган баррелиар бууруулсан юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 20 гаруй хувиар өсөөд байна. Үүнээс шалтгаалан Монгол улсын засгийн газар дээрх зохицуулалтыг хийгээд байгаа юм.