Худалдааны төвүүд, нийтийн тээвэр, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан, банк зэрэг газруудаар явуулын тандалт хийж эхэллээ

Худалдааны төвүүд, нийтийн тээвэр, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан, банк зэрэг газруудаар явуулын тандалт хийж эхэллээ

"Манай улсын хувьд томуугийн тандалтын сайн тогтолцоотой. Уг тогтолцоогоороо дамжуулж хүн амын дунд коронавирусийн тандалтыг өнөөдрөөс хийж эхэлж байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тэрбээр "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт том дэгдэлт гарсантай холбоотойгоор тухайн дүүргийн иргэдээс шинжилгээ авч байгаа. Илрүүлэг хийгдэж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр томуугийн харуулдан тандалтын 100 гаруй цэг ажилладаг бөгөөд тэдгээр цэг дээрээ нэмээд явуулын хэлбэрээр эрсдэлт бүлгийн хүн ам, олон хүн ажилладаг байгууллагууд, худалдааны төвүүд, нийтийн тээвэр, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан, банк гээд газраар өргөжүүлсэн тандалт хийж эхэлж байна.

Коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээний хамгийн чухал хэсэг бол эрт илрүүлэг. Тиймээс тандалтын сорьц цуглуулах ажлыг эхлүүлж байгаа юм. 100 гаруй цэгээсээ сорьцуудыг татан авч шинжилж, хүн амын дунд халдварын илрүүлгийг эрчимтэй зохион байгуулна" гэлээ.