ЭМЯ-аас өнөөдөр /2020.12.29/ мэдээлэл хийхдээ “Тэнүүн Огоо” ХХК-ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос шинэ covid-19-ийн халдвар илэрсэн гэдгийг мэдэгдэв. Тус жолоочийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байгааг тодотгов. Тухайн жолооч гэр бүлийн хавьтлаар халдвар авсан байна.
“Тэнүүн Огоо” ХХК-ийн жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа гэв. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.