Манай улсад гэр бүлийн хүрээнд халдвар тархах нь дэлхийн жишгээс өндөр байна

Манай улсад гэр бүлийн хүрээнд халдвар тархах нь дэлхийн жишгээс өндөр байна

ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Манай улсын хувьд ойрын хавьтал, гэр бүлийн хүрээнд халдвар тархах нь дэлхийн жишгээс өндөр байна. Дэлхийн жишигт халдвартай хүн гэр бүлийн гишүүн эсвэл ойрын хавьтлын 1-2 хүнд халдвар тараадаг. Харин манай улсад 4-6, зарим тохиолдолд 8 хүртэл өсөж байна. Энэ бол манай улсын амьдралын хэв маягтай холбоотой. Иймээс гэртээ зочин урихгүй, айл гэр хэсэхгүй байхыг зөвлөж байна. Ах дүү, хүүхдээ дагуулж айл гэрт зочлох явдал их байна. Үүний улмаас хамаатан садан, ах дүү нарын хүрээнд халдвар тархаж байна. Энэ хэцүү цагт өөрийгөө тусгаарлаж байж хохирол багатай даван туулна. Хэний ч хажууд халдвартай хүн байж болно. Амны хаалт зүүж, зай барьж өөрийгөө сэргийлнэ. Ийм нөхцөлд бид амьдарч байна. Тиймээс иргэн бүр дархлаагаа дэмжиж, эрүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хэллээ.