Коронавируст халдварын тохиолдол нэг сая давсан 18 дахь улс Өмнөд Африк боллоо. Тус улсад нэг өдөрт 9500 шинэ тохиолдол илэрч, 214 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 26,7 мянга болоод байна.
Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар илрээд буй Өмнөд Африкт халдварын тоо нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Нийт 844 мянган хүнийг эдгэж 132 мянган хүн эмчлүүлж байгаа Өмнөд Африкийн өмнө Перу, Украин улс дахь халдварын тохиолдол нэг сая даваад байсан юм.
Халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ - 19,573,847
- Энэтхэг - 10,208,725
- Бразил - 7,484,285
- ОХУ - 3,050,248
- Франц - 2,559,686
- Их Британи - 2,288,345
- Турк - 2,147,578
- Итали - 2,047,696
- Испани - 1,869,610
- Герман - 1,655,322
- Колумби - 1,594,497
- Аргентин - 1,583,297
- Мексик - 1,383,434
- Польш - 1,257,799
- Иран - 1,200,465
- Украин - 1,030,374
- Перу - 1,007,657
- Өмнөд Африк - 1,004,413
Эх сурвалж: WM