Хүүхэд интернетийг зөв ашиглах нь тэдний сурах боломжийг нэмэгдүүлдэг

Хүүхэд интернетийг зөв ашиглах нь тэдний сурах боломжийг нэмэгдүүлдэг

НҮБ-ын хүүхдийн сангаас  "Интернет ертөнцөд торниж буй хүүхдүүд" /Growing up in a connected world/ судалгааг 2019 онд 15 мянга гаруй хүүхдийг хамруулан хийжээ.

Европ, Африк, Зүүн өмнөд Ази болон Латин Америкийн гээд дэлхийн 11 орны интернет хэрэглэгч 15 мянган хүүхдийн дунд уг судалгааг хийсэн ба судалгааны үр дүнд тэдний цахим орчин дахь үйл ажиллагаа аливаа шинэ зүйлд сурах боломжийг нь нэмэгдүүлж,  тэр ч байтугай тоглоом тоглоход ч дижитал ур чадварыг нь хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нотолжээ.

"ХҮҮХДЭД БОЛОВСРОЛ ОЛГОХООС ГАДНА МЭДЭЭЛЛИЙН БОЛОН НИЙГМИЙН ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛДАГ"

Судалгааны явцад цахим орчинд видео тоглоом тоглох, хүүхдийн дуу, клип үзэх гэх мэт үйл ажиллагаа нь бага насны хүүхдүүдэд боловсрол, мэдээллийн болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Түүнээс гадна тэдний техникийн болон зарим чухал чадавхыг хөгжүүлдэг гэж судалгааны тайланд дурджээ. (Эх сурвалж: www.unicef.org)

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. 

"Хүүхдүүд интернет ашиглахын сул талын талаар бид олон удаа сонсдог ч тэдний цахим хэрэглээний уян хатан байдал, дижитал ур чадварыг бий болгох боломжийн талаар бага ярьдаг. Бидний үүрэг бол тэдэнд зам хөндлөн гарахдаа хэрхэн аюулгүй, хариуцлагатай байхыг заахаас гадна бид өөрсдөө бүхий л хамгаалалтыг бий болгох ёстой байдаг шүү дээ. Тиймээс бид хүүхдүүдэд зам хөндлөн хэрхэн гарахыг заадагтай адил интернет ашиглах зааварчилгааг ч өгөх ёстой" хэмээн НҮБ-ын Судалгааны газрын захирал Присцилла Идле хэлжээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхэд ба дижитал технологи”-ийн судалгааны удирдагч Даниэл Кардефелт-Винтер “Хүүхдүүд цахим орчинд холбогдохгүйгээр ирээдүйд хэрхэн дэлхийн иргэн болох юм бэ? Тэд цахим орчинтой ойр байхын давуу талын талаар эцэг эхчүүд эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв томчууд үүнд хэтэрхий хязгаарлалт тавьбал энэ нь хүүхдээ ирээдүйд бэлтгэлгүй нэгэн болоход хүргэж болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ шаардлагатай үед нь дэмжих ёстой” хэмээжээ.  

 

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд цахим орчин дахь шинэлэг контентууд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

 
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна. 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.