Засгийн газраас 80 сая ам долларын зээл авна. Энэхүү зээлээр чухам юу хийх гэж байгаа нь тодорхой бус. Мөнгө л олдож байвал зээл авчих санаа энэ засгийн газарт байна. Гагцхүү тэрхүү зээлээрээ юу хийж, ямар боломжийг гаргаж ирэх гэж байгаа нь огт ойлгомжгүй. Иймээс өр тавих бус өөр боломжийг судлах нь зөв. Гэтэл өмнөх өрөө төлөх аргаа олохгүй мунгинаж байгаа хэрнээ нэмж зээл тавих гээд оруулж ирдэг засгийн газрын ажлыг шүүмжлэхээс өөр арга алга гэж УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар анхааруулж байна.
Монгол Улсын нийт гадаад өр 23 их наяд төгрөг. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 84 хувьтай тэнцэж байгаа. 2017 оны 03 сарын 21 өдөр Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам долларын өрийг төлөх гэж байна. Уг өрийг төлөх мөнгө Засгийн газарт байхгүй. Тэд олон улсын валютын сантай хэлэлцээр хийж байгаа. Тэр мөнгөнөөсөө авч зээлээ төлнө гэсэн байр суурь илэрхийлдэг. Нэг үгээр хэлбэл өрийг өрөөр төлнө. Өөр өөдтэй санаа Засгийн газарт алга.