Төрсөн өдөр тэмдэглэсэн 20 хүний 1, буяны ажилд оролцсон 40 хүний 6 нь халдвар авчээ
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр буяны ажилд оролцсон болон төрсөн өдөр тэмдэглэсэн иргэдээс халдвар илэрсэн болохыг мэдээллээ.
Тодруулбал, буяны ажилд оролцсон 40 хүний зургаад, төрсөн өдөр тэмдэглэсэн 20 хүний нэгээс тус тус шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна.
Иймд иргэдийг баяр ёслол тэмдэглэхгүй байхаас гадна буяны ажил гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай зүйлсийг ч аль болох бага хүнтэйгээр зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй гэдгийг хэллээ.