Ууганбаяр: Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна

Ууганбаяр: Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна

УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын мэдээллийг хүргэж байна. Тэрээр "Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна. Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн" гэдгийг хэллээ. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 70 иргэн нэмж тусгаарлагдсныг хэллээ.

Тэрээр "Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн  бол өчигдрийн 170 иргэний 132 нь Эх нярай үндэсний II эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1600 нь тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн нэвтрүүлсэн" гэлээ.