БЗД-ийн эмнэлгээс голомттой халдвар 244 боллоо

БЗД-ийн эмнэлгээс голомттой халдвар 244 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ БЗД-ийн эмнэлгээс голомтолсон халдвар 18-аар нэмэгдэж 244 болсныг хэллээ.

Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс

  • хэвтэж буй өвчтөн-8,  
  • эмнэлгийн ажилтан-5
  • сахиур-2,
  • хавьтал-3 хүнээс халдвар шинээр илэрчээ.

Өчигдөр тус голомтын халдвар 10-аар нэмэгдэж  226 болсон. 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр өчигдөр шинээр илэрсэн 20 тохиолдлын хоёр нь гаднаас буюу Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн бол 18 нь голомтын буюу БЗД-ийн эмнэлгийн хавьтлын хүмүүс байна. Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,195 болсноос өнөөдрийн байдлаар 824 хүн эдгэрч, 361 хүн эмчлэгдэж байна" гэлээ.